АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НООЛУУРЫН МӨНГӨӨ АВЧ ЧАДААГҮЙ ИРГЭДИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ, АСУУДЛЫГ МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР, ХХААХҮЯ-Д УЛАМЖИЛЛАА

2021.02.01
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг сумдад ажиллах үеэр иргэдээс ноолуурын мөнгөтэй холбоотой гомдол ирүүлснийг хүлээн авч, Ерөнхий сайд, Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд хүсэлт хүргэлээ. Үүни...

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг сумдад ажиллах үеэр иргэдээс ноолуурын мөнгөтэй холбоотой гомдол ирүүлснийг хүлээн авч, Ерөнхий сайд, Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд хүсэлт хүргэлээ.

Үүнийг тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сард Засгийн газрын шийдвэр гарч, үндэсний үйлдвэрлэгч компаниудаар дамжуулан орон даяар ноолуур авсан. Аймгийн Засаг даргад Өмнөдэлгэр, Баянмөнх, Мөрөн, Дархан сумын нэр бүхий гомдол мэдүүлсэн 55 иргэний ноолуурыг тухайн үед “Наран Золбоот Кашмер” ХХК ноолуурын үнийг нэг /кг/ тутамд 105000 төгрөгөөр худалдан авч “Ноолуур бэлтгэн нийлүүлэх” тухай гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд 55 өрхийн нийт 5980,6 кг ноолуурын үнэ болох 600 гаруй сая төгрөгийг дутуу олгож иргэдийг ноцтой хохироосон байна.

Тиймээс аймгийн Засаг дарга МУ-ын Ерөнхий сайд, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд хүсэлт уламжилж, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулж, ноолуурын мөнгийг олгоход туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.