МУ-ЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ ТОМИЛОГДЛОО

2021.01.27
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Сумдын мэдээ
Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг МУ-ын 32 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэж баталгаажууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хура...

Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг МУ-ын 32 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэж баталгаажууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн бол Үүнээс өмнө МАН-ын Бага хурлаас түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, МАН-ын бүлгээс нэрийг нь Ерөнхийлөгчид хүргүүлснээр Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналаа өнөөдөр УИХ-д оруулсан юм.

“Алсын хараа -2050” МУ-ын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг санаачлан боловсруулж, үндэсний үйлдвэрүүдээ улсдаа буцаан авахад голлон ажилласан, Монголын залуу парламентчдын түүчээ нь болж яваа Л.Оюун-Эрдэнэдээ амжилт хүсье.

Түүнээс УИХ-ын гишүүд, ард иргэдээс Дубайн гэрээ, Оюу-Толгойн гэрээг цуцлах асуудлаар тууштай ажиллах, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлж ажиллахыг хүсэж байна.