ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ САН, СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ЗЭЭЛ АВСАН 108 ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗЭЭЛИЙГ ТӨЛҮҮЛЖ, БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭД ОЛГОНО

2021.01.25
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Хууль эрх зүй
Аймгийн Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хурлаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангийн өр, авлагыг барагдуулах 2 сарын арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Дээрх санд нийтдээ 8,7 тэрбум...

Аймгийн Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хурлаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, сум хөгжүүлэх сангийн өр, авлагыг барагдуулах 2 сарын арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Дээрх санд нийтдээ 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгийн эс үүсвэр байдгаас 2020 оны жилийн эцсийн байдлаар 1809 иргэний 6.4 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй байна. Үүнээс 108 иргэн нь төрийн албан хаагч байгаа юм.

Хэдийгээр цар тахалтай холбогдуулан иргэдийн орлого буурсан ч төрийн албан хаагчдын орлого нь зогсоогүй байгаа тул эхний ээлжинд төрийн албан хаагчдын зээлийг барагдуулж, жинхэнэ баялаг бүтээж байгаа ЖДҮ эрхлэгч нарт олгохоор боллоо.

Тиймээс дээрх 108 Төрийн албан хаагчдад зээлээ барагдуулах тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлэх бөгөөд биелүүлээгүй тохиолдолд Шүүхэд хандах, цаашлаад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэр, хаягтай нь нийтэд зарлах хүртэл арга хэмжээ авахаар болов.