УЛААНБААТАР ХОТООС ОРОН НУТГИЙН ИРГЭДЭЭ НЭГДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ТАТАН АВНА

2021.01.21
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Өнөөдөр аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хурал болж хурлаар 3 танилцуулга, 9 асуудал хэлэлцэгдэж, тодорхой шийдвэрүүд гарлаа. Тоймолбол, орон нутгаас Улаанбаатар хотод очоод хязгаарлалтын дэглэмд орсон иргэдийг нөгөөдөр бую...

Өнөөдөр аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хурал болж хурлаар 3 танилцуулга, 9 асуудал хэлэлцэгдэж, тодорхой шийдвэрүүд гарлаа.

Тоймолбол, орон нутгаас Улаанбаатар хотод очоод хязгаарлалтын дэглэмд орсон иргэдийг нөгөөдөр буюу энэ сарын 23-ний өдрөөс татан авах шийдвэр гаргаж, тус ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг ОБГ-ын дарга, дэд хурандаа Ж.Эрдэнэбатаар ахлуулан байгууллаа. Улаанбаатар хотоос PCR шинжилгээ өгсөн иргэдийг татан авах бөгөөд иргэдийг гэрийн тусгаарлалтад оруулахаар болсон. Иргэдээ татан авах зохион байгуулалт, гэрийн тусгаарлалтын горимын талаар байгуулагдсан ажлын хэсэг Шуурхай штабаас маргааш /2021.01.22/ дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.

МУ-ын ЗГ-ын 2020 оны 212 дугаар тогтоолын дагуу Дорнод аймгийн Улсын нөөцийн салбараас манай аймагт 100 тн буюу 5000 боодол өвсийг өвөлжилт хүндэрсэн 11 сумдад үнэ төлбөргүй олгохоор боллоо. Аймгийн аюулгүйн нөөцөд хадгалагдаж байгаа өвсийг малчдад борлуулахаар болов.

Ард иргэд, ААН-ээс аймгийн Засаг даргад ирүүлсэн спорт заал нээх асуудлаар комиссын гишүүд хэлэлцэж “Ковид-19” цар тахлын голомтот бүс Улаанбаатар хотоос иргэдээ татан авахтай холбогдуулан өмнөх шийдвэрийн дагуу тодорхойгүй хугацаагаар хориглов.

Боловсрол, соёл урлагийн газраас ирүүлсэн саналын дагуу төгсөх ангийн сурагчдыг халдвар хамгааллын дагуу төгсөлтийн шалгалтад бэлтгэх, давтлага сургалт явуулахаар боллоо.Онцгой комиссын шийдвэртэй холбоотой аймгийн Засаг даргын захирамжийг удахгүй мэдээлэх болно.