"ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ"-ИЙН ХҮРЭЭНД АВЧ АЖИЛЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙН “АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ” ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021.01.20
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ
Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг 2019-2024 оны хооронд Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт хэрэгжүүлж байна. ...

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийг 2019-2024 оны хооронд Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд “Эко аялал жуулчлалын төлөвлөлт”, “Авто замын зураг төсөл” болон “Чингис хаан аялал жуулчлалын цогцолборын зураг төсөл боловсруулах, барилгын ажилд хяналт тавих” зөвлөх үйлчилгээнүүдийн “Ажил эхлүүлэх” цахим уулзалтыг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.

Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга, төслийн захирал С.Баясгалан, Төслийн зохицуулагч П.Түвшинжаргал, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар БОАЖГ-ын дарга Б.Дархантөр болон холбогдох мэргэжилтнүүд, ИНБ-ын төлөөлөл, төслийн нэгжийн зөвлөхүүд, инженер техникийн ажилтнууд оролцсон юм.

Уулзалтаар төслийн хүрээнд Дадал суманд баригдах Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор болон түүний дагалдах бүтээн байгуулалт болох авто зам, авто зогсоолын төлөвлөлт, Эко аялал жуулчлалын төлөвлөлт, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, төслийн Нийгмийн хамгааллын асуудлууд, гомдол хянан шийдвэрлэх механизм зэрэг сэдвүүдээр танилцуулга хийж, мэдээлэл хүргэлээ.