ОРОН НУТГИЙН ААН, КОМПАНИУДТАЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ________________________________

2021.01.18
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Төсвийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан аймгийн Орон нутгийн өмчийн газраас аймгийн ЗДТГ-тай хамтран барилгын бизнес эрхэлдэг, мөн хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, ногоочид зэрэг орон нутгийн ААН, Компаниудтай о...

Төсвийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан аймгийн Орон нутгийн өмчийн газраас аймгийн ЗДТГ-тай хамтран барилгын бизнес эрхэлдэг, мөн хүнсний дэлгүүр, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, ногоочид зэрэг орон нутгийн ААН, Компаниудтай орон нутгийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтад аймгийн Засаг дарга Ц.Идэрбат оролцож орон нутгийн ААН, компаниуд төрийн худалдан авах ажиллагаанд оролцоход анхаарах зүйлсийн талаар хэлж, цаашид худалдан авалтын ажиллагаанд, хууль эрх зүйн хүрээнд ямар бодлого баримталж, хэрхэн хамтарч ажиллах талаар саналаа илэрхийллээ.

Мөн уулзалтаар ОНӨГ-ын дарга Л.Батсайхан, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, ОНӨГ-ын Худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн Н.Үнэнбат, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн И.Баасанжав нар худалдан авах ажиллагааны хууль эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, Хэнтий аймгийн 2021 оны хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, МУ-ын Засгийн газрын 2019.02.27 өдрийн "Жагсаалт шинэчлэн батлах тухай" 90 дүгээр тогтоол, Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан 14 төрлийн 155 барааны жагсаалт зэрэг салбарын хэрэгцээтэй мэдээллийг хүргэв.

Ташрамд дуулгахад өнгөрсөн 2020 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 69 ажилд худалдан авах ажиллагаа явуулахад орон нутгийн компаниуд 29 ажлыг 5,9 гаруй тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн байна. Энэ жил ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 35, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 20, орон нутгийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 5, нийтдээ 60 төсөл арга хэмжээнд 3,5 тэрбум төгрөг төлөвлөгдсөнийг албаны эх сурвалж мэдээллээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 36 ажил тусгагдсан, зарим ажлын эрх шилжин ирж орон нутагтаа худалдан авах ажиллагаа зарлана гэв.