БАТШИРЭЭТ СУМЫН ОРЛОГО 700 ГАРУЙ САЯ ТӨГРӨГӨӨР ДАВЖ БИЕЛЖЭЭ

2021.01.14
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Батширээт суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтад сумын ИТХ-ын дарга Г.Байгаль, Засаг дарга Т.Гансүх, болон төсөвт байгуулагын захирал, ...

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Батширээт суманд ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтад сумын ИТХ-ын дарга Г.Байгаль, Засаг дарга Т.Гансүх, болон төсөвт байгуулагын захирал, эрхлэгч нар, төрийн албан хаагчдаас бүрдсэн 20 гаруй хүн оролцлоо.

Уулзалтын эхэнд сумын Засаг дарга Т.Гансүх өвөлжилтийн бэлтгэл, төсөв, бүтээн байгуулалт, цар тахлын үед авч хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа. Үүнээс онцолцол, Батширээт сум 2020 оны мал толлогоор 81400 толгой мал тоолуулж, хадлангийн зориулалтаар 734 хүн, 250 техник хэрэгсэлтэйгээр 9845 тн хадлан бэлтгэж, сумын аюулгүйн нөөцөд 135 тн хадлан, 50 тн ногоон тэжээл бэлтгэсэн байна. Газар тариалангийн чиглэлээр 2 ААН ногоон тэжээл 140 га талбайд тариалж 470 тонныг, төмс 8,5 га-д тариалж 106 тн, хүнсний ногоо 6,2 га-д тариалж 46,3 тонныг тус тус хураан авчээ. Тус суманд өнгөрсөн оны 9-р сараас 34 өрх 3040 толгой малтайгаар хилийн зурвас газар болон улсын тусгай хамгаалалттай газар өвөлжиж байгаа гэнэ.

Өнгөрсөн онд суманд 255,8 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 998,2 сая төгрөгийн орлого төвлөрүүлж 742,3 сая төгрөгөөр орлого давж биелсэн дүнтэй байна. Энэ нь 784 сая төгрөгийн самрын зөвшөөрлийн орлого, ХХТХГ-ын самар түүх зөвшөөрлийн хураамжаас 58,5 сая төгрөг, үйл ажиллагааны орлого болон хадгаламжийн хүүгээс 17,8 сая төгрөгөөр давж биелсэнтэй холбоотой аж. Самрын орлогоос 2020 оны төсөвт 140 сая төгрөгийг тодотгож, үлдсэн 644 сая төгрөгөөс 232,5 сая төгрөгийг аймгийн орлогод төвлөрүүлжээ. 220 оны эцэст тус сумын төрийн сангийн данс 650,2 үлдэгдэлтэй гарч, үүнээс 560,7 сая төгрөгийг 2021 оны төсөв суулгаж, үлдэгдэл 89,5 сая төгрөгийг шаардлагатай зардалд тусгасныг эх сурвалж мэдээллээ. Мөн сумын иргэд самраас 5 тэрбум төгрөгийн орлого олсныг мэдээлэв.

Энэ онд тулсын төсвийн хөрөнгө оруулалтаар Батширээт сумын Онон багт Онон голын гүүр шинээр барих, Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Соёлын төвийн шинэ барилга баригдаж эхлэх юм байна.

Аймгийн Засаг дарга төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтаар ЗД-ын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 2021 оны төсвийн талаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгсөний дараа сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцав. Мөн АИХ-ын хурлын депутат Ц.Даваажид гуайтай уулзлаа.

Тодруулбал, Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн Батширээт сум, 411 дүгээр тойргийн депутат, 1992 оны Ардчилсан шинэ Үндсэн хууль тогтоогч Цэвэгдоржийн Даваажид гуайд аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлж, /Covid-19/ цар тахлаас шалтгаалан үндсэн хуулийн өдрөөр депутатуудаа уулзуулж чадсангүй, хөл хорио тавигдвал улс хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаар аймгийн ИТХ, ЗДТГ-аас депутатуудаа уулзуулж, та бүхний төлөвлөсөн арга хэмжээг зохион байгуулна хэмээлээ.