МЭНДЧИЛГЭЭ

2021.01.13
Бид хан хэнтийнхэн Засаг дарга Үйл явдлын мэдээ
Амархан сайн байна уу? Ардчилсан Шинэ үндсэн хууль батлагдсаны 29 дэх жилийн ойн өдрийн мэндийг нийт Хан Хэнтийчүүддээ өргөн дэвшүүлье.Монгол улсад 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн морин цагт буюу 11 цаг 35 минутад ард т...

Амархан сайн байна уу?

Ардчилсан Шинэ үндсэн хууль батлагдсаны 29 дэх жилийн ойн өдрийн мэндийг нийт Хан Хэнтийчүүддээ өргөн дэвшүүлье.Монгол улсад 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн морин цагт буюу 11 цаг 35 минутад ард түмнээ төлөөлөн сонгогдсон АИХ-ын 430 депутат 75 хоног хэлэлцэн Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль баталхад Хэнтий аймгаас сонгогдсон 23 депутат оройлон оролцож байсныг тэмдэглэх нь зүйтэй юм.

Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлсэн мэдээ сэлт тэмдэглэгджээ.

Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ-аас энэ өдрийг тохиолдуулан үндсэн хуулийг батлалцсан хүндэт депутатууддаа хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлж, тэднийхээ санаа бодлыг сонсож байна.

Энэ мөчид манай гавьяат эдийн засагч, АИХ-ын депутат Н.Дэрийлаа гуайн хэлсэн “Ардын их хурлын депутатуудын оюун санаа, ухаан бодол, амьдралын туршлага, нөр их хөдөлмөр бүтээл шингэсэн шинэ Үндсэн хуулийн үг, өгүүлбэр, цэг таслал бүр нь маш их өргөн утга, агуулга санааг дотроо багтаасан эцэг хууль болж гарсан бөгөөд Монгол ард түмний оюуны хамтын бүтээл яах аргагүй мөн” хэмээх үгийг ишлэл болгон та бүхэндээ хүргэж байна.

Төрт улс, үндсэн хуульт ёс, иргэдийн оролцоотой сайн Засаглалыг бэхжүүлэн Монгол улс, Хан Хэнтий нутгаа хамтдаа хөгжүүлье.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ИДЭРБАТ