ХҮНС ТЭЭВЭРЛЭСЭН ЖОЛООЧ ГЭРИЙН АЖИГЛАЛТЫН 7 ХОНОГОО ЗӨРЧИЖ ТЭЭВЭР ХИЙСЭН БОЛ ЗОРЧИХ QR КОДЫГ ХУРААН АВНА

2021.01.11
Бид хан хэнтийнхэн
Аймгийн Шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлаар аймгийн Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдсон асуудлаар хэлэлцэв.Коронавирусийн голомтот бүс буюу Улаанбаатар хотод хатуу хөл хорион...

Аймгийн Шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлаар аймгийн Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилт, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдсон асуудлаар хэлэлцэв.Коронавирусийн голомтот бүс буюу Улаанбаатар хотод хатуу хөл хорионы дэглэм суларч, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хяналт шалгалтыг эрчимжүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэх ажлыг зохион байгуулахыг, Хэрлэн сумаас гаргасан “Хот хоорондын хүнсний тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ийн хэрэгжилтийг ханган ажиллахыг Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо. Үүнчлэн хүнс тээвэрлэж ирсэн жолооч долоо хоног гэрийн ажиглалтад байх заалтыг зөрчиж тээвэрт явсан бол QR кодыг хураан авч тээвэрлэлт хийлгэхгүй байх журам аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байна.Амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос зөвшөөрөлгүй нэвтрэх үйлдэл хийсэн дөрвөн тохиолдлыг аймгийн Цагдаагийн газраас илрүүлж, зөрчлийн тухай арга хэмжээ авчээ.Эвт, Номин, 99 худалдааны төвүүд болон албан байгууллага, ААН-үүдэд QR байршуулах ажил үргэлжилж байна. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийн байдлаар 2971 хүний оношлогоонд хамруулсан байна. Үүнээс түргэвчилсэн оношлуураар 3 хшн эерэг гарч ХӨСҮТ-д шинжлүүлэхэд хариу сөрөг гарсан, гэрийн ажиглалтаас 3 иргэн гарч, 14 нэмэгдсэн, аймгийн хэмжээнд 1630 иргэний гэрийн ажиглалтад байгааг шуурхай штабаас мэдэгдлээ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ