Мэдээ мэдээлэл
Шуурхай штаб хуралдлаа /2020.11.28/
Өнөөдөр Шуурхай штабын хурлаар ирэх сарын нэгнээс Улаанбаатар хотоос иргэдээ татан авахтай холбогдуулан МУ-ын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-тай холбоотой зохион байгуулалтын ажлыг хэлэлцлээ. Мөн дамжин өнгөрөх постуудад ажиллах албан хаагчдын бэлэн байдал, нэг удаагийн хувцас хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, нэгдсэн зохион байгуулалттай холбогдуулан маргааш /2020.11.29/ аймгийн Онцгой комиссыг хуралдуулах, үүнчлэн шуурхай штабын бүрэлдэхүүн сумдын онцгой комисстой цахимаар хуралдахаар болсныг дуулгалаа.
Улаанбаатараас Хэнтий аймагт ирэх иргэдийн зохион байгуулалт, Чингис хотоос сумд руу зорчих, Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөн, аймаг хооронд зорчих хөдөлгөөн, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, Онцгой комиссын шийдвэрийн талаар аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ц.Идэрбат маргааш 14:00 цагаас иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүргэнэ.
ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ