"Мэргэн түмэн" ххк-ийн захирал ц.оюун-эрдэнэ аймгийн онцгой комиссд 10000 амны хаалт гардууллаа /2020.11.26/

2020.12.01
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Өнөөдөр аймгийн шуурхай штабын хуралдааны үеэр "Мэргэн түмэн" ХХК-ийн захирал Ц.Оюун-Эрдэнэ хамт олноо төлөөлж, аймгийн Онцгой комиссд 10000 амны хаалт гардуулж, /covid-19/ цар тахлыг хамтдаа даван туулахыг уриалж, бүх нийтийн бэ...

Өнөөдөр аймгийн шуурхай штабын хуралдааны үеэр "Мэргэн түмэн" ХХК-ийн захирал Ц.Оюун-Эрдэнэ хамт олноо төлөөлж, аймгийн Онцгой комиссд 10000 амны хаалт гардуулж, /covid-19/ цар тахлыг хамтдаа даван туулахыг уриалж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хариуцлагатай цаг үед шуурхай ажиллаж байгаа аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн Хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Хэрлэн сумын Онцгой комиссын нийт ажилтан, төрийн албан хаагчдад талархаж, амжилт хүслээ.

Ц.Оюун-Эрдэнэ нь 1996 оноос бизнесийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд Аварга тосон рашаан сувиллыг түшиглэн “Дэлгэрхангай” амралт цогцолбор, “Мэргэн түмэн” ХХК, Чингис хотод “Жүрж” супер маркетыг байгуулан ажиллаж байна. "Мэргэн түмэн" ХХК нь бизнесийн байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд аливаа нийтийг хамарсан тэмдэглэлт өдрүүдэд хотынхоо иргэд хүүхэд багачуудаа баярлуулдаг төдийгүй, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, өнгө төрхөд хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.

Ц.Оюун-Эрдэнэ хандивынхаа 5000 амны хаалтыг Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хэрлэн сумын Онцгой комиссд мөн үеэр гардуулан өгч буйгаа мөн үеэр дуулгалаа.

Аймгийн Засаг дарга 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагуудад хандив гардуулж, хангалт үзүүлж байгаад талархал илэрхийлж, Онцгой комиссын нөөцөд та бүхний амны хаалтыг нөөцөлж, шаардлагатай үед зарцуулнэ гэдгээ мэдэгдлээ.

КОРОНАВИРУС, ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ХАНДИВ ГАРДУУЛСАН ТАНАЙ ХАМТ ОЛОНД ХЭНТИЙ АЙМГИЙН НИЙТ ИРГЭДИЙН ӨМНӨӨС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИС