Нийт сумд нэгдсэн зохион байгуулалттайгаар нүүрс татна /2020.11.25/

2020.11.25
Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Шуурхай штабын ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. 1. Сумдын түлээ нүүрсний нөөц хомстсон тул татан авах ажлыг зохион байгуулах чиглэл өглөө. Ингэхдээ 3 тонноос дээш түлээ тээвэрлэх боломжтой ачааны авто машин...

Аймгийн Шуурхай штабын ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1. Сумдын түлээ нүүрсний нөөц хомстсон тул татан авах ажлыг зохион байгуулах чиглэл өглөө. Ингэхдээ 3 тонноос дээш түлээ тээвэрлэх боломжтой ачааны авто машиныг тухайн сумынх нь онцгой комисс зохион байгуулж, /Чандганы нүүрсний уурхайгаас/ сум хооронд тээвэрлэхээр болов. Хэрвээ Багануур уурхайгаас нүүрс тээвэрлэхээр бол аймгийн Шуурхай штабт харьяа сумын шуурхай штабаас мэдэгдэж, ачаа тээврийн авто машины улсын дугаар, жолоочийн үнэмлэх, утасны дугаарыг бүртгүүлж, улмаар Багануур дүүргийн штаб руу холбож өгөх зохион байгуулалтыг хийснээр нүүрс тээвэрлэх аж.

2. Аймгийн Засаг дарга, Онцгой комиссд “Эвт” худалдааны төвийн үйлчилгээ эрхлэгчдээс бэлэн хувцас, өвлийн улирлын гутал хувцас, бараа зарах зөвшөөрөл өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэн байна. Дээрх асуудлаар Шуурхай штабын бүрэлдэхүүн хуралдаж, зарим үйлчилгээгээ нээх асуудлаар Улсын онцгой комиссд өнөөдөр албан бичиг төлөвлөн явуулахаар боллоо. Тэгэхээр Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зөвшөөрөл олгоно гэсэн үг.

3. Хэрлэн гол мөсөн бүрхүүл тогтож, хөлдөж эхэлсэн учраас зөвшөөрөлгүй /хулгайн/ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй байх үүднээс хэд хэдэн пост нэмэх шаардлага гарч буйг Аймгийн Цагдаагийн газраас уламжилж, нэвтрэх боломжтой хэсгээр өнөөдөртөө багтаан шинээр хяналтын постууд гаргахаар боллоо.

Аймгийн Засаг даргын өгсөн чиглэлтэй холбогдуулан холбогдох албан тушаалтнууд нийт сумдын шуурхай штабтай холбогдож, мах, хүнс тээврийн зориулалтаар Улаанбаатар хот руу QR кодоор нэвтрэх стандарт шаардлагад нийцсэн автомашинуудын судалгааг гарган ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ц.Чогсомжав мэдээллээ.