Д.Баярхүү даргатай ГХБХБГ-ын хамт олон аймгийн онцгой комиссд 600 мянган төгрөгийн хандив гардууллаа /2020.11.24/

2020.11.24
Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Өнөөдөр аймгийн Онцгой комиссд Д.Баярхүү даргатай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон 600 мянган төгрөгийн хандив гардуулан амжилт хүслээ. Тус газрын дарга Д.Баярхүү “Монгол улс хамшгаас хамгаал...

Өнөөдөр аймгийн Онцгой комиссд Д.Баярхүү даргатай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон 600 мянган төгрөгийн хандив гардуулан амжилт хүслээ.

Тус газрын дарга Д.Баярхүү “Монгол улс хамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы цаг үед орон нутгийн иргэдээ эрсдэлт нөхцөл байдлаас хамгаалж, шуурхай зохион байгуулалт хийж, сайн ажиллаж байгаа аймгийн Онцгой комиссын хамт олонд талархал илэрхийлж", цар тахлын хүнд хэцүү цаг үеийг хамтдаа даван туулахыг уриаллаа.

КОРОНАВИРУС, ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ХАНДИВ ГАРДУУЛСАН ТАНАЙ ХАМТ ОЛОНД ХЭНТИЙ АЙМГИЙН НИЙТ ИРГЭДИЙН ӨМНӨӨС ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС