Мэдээ мэдээлэл
Аймгийн засаг дарга хяналтын постуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ /2020.11.21/
Аймгийн засаг дарга Ц.Идэрбат өнөөдрийн Шуурхай штабын хурал дуусгаад Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Хэрлэнгийн постуудаар холбогдох албаны хүмүүстэй очиж ажил байдалтай нь танилцлаа.
Манай аймгийн хувьд Улаанбаатар хотоос ирэх төв магистрал авто зам дагуу Хэрлэнгийн гүүрний хяналтын цэгт шинээр пост ажиллуулж, хүнсний болон нүүрс тээврийн жолоочдыг /Улаанбаатар хотод эдгээр хүмүүс шинжилгээ өгөх боломжгүй байгаа/ Корона вирусын түргэвчилсэн оношлуураар оношилж, " сөрөг" хариу гарсан тохиолдолд аймаг руу нэвтрүүлж байгаа юм.
Аймгийн Засаг дарга энэхүү постод үүрэг гүйцэтгэж буй ОБГ, ЦГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэгийн томилгоот бүрэлдэхүүнтэй уулзаж, шаардлагатай байгаа шатахуун, түргэвчилсэн оношлуур, байр, хоолны асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Ингэснээр гарч болох эрдэлээс урьдчилан сэргийлж, Хэнтий аймаг руу шинжилгээ хийлгээгүй хүн нэвтрэх боломжгүй болж байна гэсэн үг.
Тиймээс Улсын онцгой комиссын зөвшөөрсөн /хүнснээс бусад/ буяны үйл ажиллагаа, шатахуун тээвэр, эрүүл мэндийн шалтгаанаар нэвтэрч буй зорчигчид Улаанбаатар хотод шинжилгээгээ хийлгэсэн байх шаардлагатайг албаны эх сурвалж анхааруулж байна.
Хэнтий аймгийн ЗДТГ