Ц.Идэрбат: Нийслэлээс зөвхөн хүнсний тээвэр хийж байгаа хэнтий аймгийн тээврийн хэрэгслийн жолоочийг шинжилгээнд хамруулан нэвтрүүлнэ /2020.11.20/

2020.11.23
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Шуурхай штабын ээлжит хурал болж, хурлаас гарсан шийдвэртэй холбогдуулан аймгийн Онгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэргэжлийн байгууллагууд дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө. 1. Багануур дүүргийн...

Аймгийн Шуурхай штабын ээлжит хурал болж, хурлаас гарсан шийдвэртэй холбогдуулан аймгийн Онгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэргэжлийн байгууллагууд дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.

1. Багануур дүүргийн урд талын Төв аймаг, Хэнтий аймгийн зааг Хэрлэнгийн гүүрний хяналтын цэгт байрлах шинээр байгуулагдсан постод аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэргэжлийн эмч, аймгийн Онцгой комиссын гишүүдийг өнөөдрөөс эхлэн ээлжээр томилон ажиллуулахаар боллоо.

2. Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу зөвхөн хүнс тээвэрлэж буй тээврийн жолоочийг шинээр байгуулагдсан /Багануур Хэрлэнгийн гүүр/ постод коронавирусын шинжилгээ авч, Хэнтий аймаг руу нэвтрүүлэхээр болов. Бусад тусгай чиг үүрэг буюу эрүүл мэндийн шалтгаан, шатахуун тээвэр, буяны ажлаар зорчиж буй иргэдийг тус постоор коронавирусын шинжилгээнд хамрагдсан бичигтэйгээр нэвтрүүлнэ.

3. Хэнтий аймаг дахь Политехникийн коллежийн 112 ортой тусгаарлах байрыг /дотуур байр/ өнөөдөртөө багтаан орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу бэлтгэл бэлэн байдлыг хангуулан бэлэн болгох, тусгаарлалтын зориулалтаар ашиглах Хэрлэн сумын зочид буудлуудаа эрэмбэлж, эхний ээлжийн буудлуудынхаа бэлэн байдлыг хангах чиглэл өглөө. Сумдад мөн тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэл хүргүүллээ.

4. Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад коронавирусын тохиолдол батлагдсантай холбогдуулан төмөр замын сүлжээнд холбогдсон Бор-Өндөр сум руу аймгийн Онцгой комиссын орлогч дарга Ц.Чогсомжаваар ахлуулсан, Тагнуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсгийг өнөөдөр явуулж, газар дээр нь удирдлагаар хангуулж ажиллуулахаар боллоо.

Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос Улаанбаатар хотоос орон нутгийн иргэдээ нутагт нь буцаах шийдвэр гаргавал мөн үеэр мөрдөн ажиллах журам, зохион байгуулалтын ажлыг мэргэжлийн байгууллагууд боловсруулан өнөөдөр аймгийн Засаг даргад танилцууллаа. Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цагт Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зөвхөн тусгай чиг үүрэгтэй /хүнс, мах тээвэр, түлш тээвэр, буян ажил, эрүүл мэндийн шалтгаан/ тээврийн хэрэгсэл зорчиж байна.

Хэнтий аймгийн ЗДТГ