Аймаг, сумдад орж, гарах замын постод ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор халдвар хамгааллын хувцсаар ханган ажиллуулж байна /2020.11.18/

2020.11.23
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Улс болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын А/521 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр аймгийн хэмжээнд 80 постод цагдаагийн газраас 84, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын с...

Улс болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын А/521 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр аймгийн хэмжээнд 80 постод цагдаагийн газраас 84, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын сургууль болон сумдын Онцгой комисс, мэргэжлийн анги, байгууллагын нийт 106 ажилтан, алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа билээ.

Цагдаагийн газраас дээрх постуудаас хамгийн их хөдөлгөөнтэй байгаа Хэрлэн голын гүүрний пост, Чингис хаалга, Жоншит ШТС-ын постод ажиллаж байгаа алба хаагчдад эхний ээлжид халдвар хамгааллын хувцсаар ханган ажиллуулж байна.

Иймд иргэн бүр хариуцлагатай байж, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, постод ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг анхааруулж байна.