Баян-овоо, Баянхутаг, Галшар, Бор-өндөр, Дархан, Баянмөнх сумдаас тусгай тээврийн хөдөлгөөн зөвшөөрлийн бичигтэйгээр зорчино /2020.11.17/

2020.11.23
Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Өнөөдөр 01:20 цагт ХӨСҮТ-рүү хүргүүлсэн PCR шинжилгээний хариу сөрөг гарснаар өглөөний 06:00 цагаас мөрдөгдөж эхэлсэн аймгийн Засаг даргын А/521 дүгээр захирамжийн гуравдугаар заалтыг өнөөдрийн А/522 дугаар захирамжаар хүчингүй б...

Өнөөдөр 01:20 цагт ХӨСҮТ-рүү хүргүүлсэн PCR шинжилгээний хариу сөрөг гарснаар өглөөний 06:00 цагаас мөрдөгдөж эхэлсэн аймгийн Засаг даргын А/521 дүгээр захирамжийн гуравдугаар заалтыг өнөөдрийн А/522 дугаар захирамжаар хүчингүй болголоо.

Өөрөөр хэлбэл тус заалтаар үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх сумдыг аймаг, сум, баг, хот хоорондох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байсныг цуцалж, өргөн хэрэглээний хүнс, мах тээвэр, буяны ажил, шатахуун, нүүрс тээвэрлэлт, шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хөдөлгөөнийг холбогдох зөвшөөрлийн бичигтэйгээр нэвтрүүлнэ гэсэн үг.

Ингэснээр аймгийн Засаг даргын А/521 дүгээр захирамж /3-р заалт хүчингүй/ аймгийн хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.