Төрийн 181 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

2020.11.10
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Монгол улсын Засгийн газраас төрийн бүх үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор E-MONGOLIA төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд “Төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал” ...

Монгол улсын Засгийн газраас төрийн бүх үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор E-MONGOLIA төслийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Үүний хүрээнд “Төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал” www.e-mongolia.mn системийг бий болгож эхний шатанд харилцан ялгаатай чиг үүрэг бүхий төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой болгосон бол цаашдаа иргэдэд үзүүлдэг 11 мянга 250 орчим үйлчилгээг нэг системд төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Тиймээс өнөөдөр “Төрийн үйлчилгээний нэгдсэн системийг орон нутагт нэвтрүүлэх нээлт болон төрийн үйлчилгээний операторуудад зориулсан 2 дахь шатны сургалт”-ыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгууллаа.

Энэ оны 5 дугаар сард Монгол улсын Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт, операторын горимд шилжүүлэх” сэдэвт сургалтыг манай аймагт зохион байгуулж 18 суманд төрийн үйлчилгээний оператороор ажиллах мэргэжилтнүүдээ бэлтгэсэн. Мөн энэ үеэр төслийн зүгээс сум бүрт иж бүрэн компьютер /2 дэлгэц/, 3 үйлдэлт принтер, үнэлгээний төхөөрөмж, тоон гарын үсэг тээгч төхөөрөмж, телефон аппарат гэх мэт 90 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.

өмнө нь иргэд Төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас 27 нэр төрлийн үйлчилгээ авдаг байсан бол операторуудаар дамжуулан 52 төрлийн лавлагаа тодорхойлолтыг Хэнтий аймгийн аль ч сумаас авах боломжтой болсон бөгөөд одоогийн байдлаар 2000 гаруй иргэн цахимаар үйлчилгээ авсан гэсэн судалгаа гараад байна.

Манай аймгийн хувьд цахим засаглалыг нэвтрүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах тал дээр нилээд ач холбогдол өгч, Хэнтий аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг цахимжуулах, www.e-mongolia.mn, төрийн байгууллагын дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-ийг аймгийн хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр томоохон зорилтуудыг дэвшүүлэхээд байна.

Ингэснээр төрийн үйлчилгээ шуурхай, чанартай болж төрийн албан хаагчдын харьцаа хандлагад эерэг өөрчлөлт гарч иргэд төрийн үйлчилгээнд сэтгэл ханамжтай болж эдийн засаг, цаг хугацаа хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой. Та e-mongolia аппликэйшныг гар утсандаа суулгаснаар эдгээр үйлчилгээг авах бүрэн боломжтой.