Хугацаа хэтэрсэн 3,3 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлүүлж, ахуй үйлчилгээний салбарт оруулна

2020.10.22
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Хэнтийд үйлдвэрлэв Сумдын мэдээ
Өнөөдөр нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний ажилчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат оролцож хэлсэн үгэндээ “Иргэдийг ажилтай орлоготой болгоход ахуй үйлчилгээний салбар чухал үүрэ...

Өнөөдөр нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний ажилчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат оролцож хэлсэн үгэндээ “Иргэдийг ажилтай орлоготой болгоход ахуй үйлчилгээний салбар чухал үүрэгтэй. Тиймээс бид ирэх 4 жилд энэхүү салбарт ажиллаж байгаа иргэдийг түрээсийн дарамтаас чөлөөлөх, гарааны бизнес эхлүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр зорьж ажиллана. Одоогоор аймгийн хэмжээнд Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сангаар 6,9 тэрбум төгрөг олгогдсон бөгөөд үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 3,3 тэрбум төгрөг байна. Бид энэхүү зээлийг буцаан төлүүлэх арга хэмжээ авч, жинхэнэ үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэддээ олгох болно” гэдгээ мэдэгдлээ.

Мөн энэ үеэр нийгэмдээ баялаг бүтээж, ажлын байрыг бий болгож байгаа үйлдвэрлэл эрхлэгчдийг салбарын болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.