Багш нарт шагнал гардууллаа

2020.10.22
Бид хан хэнтийнхэн Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Өнөөдөр АЗДТГ, БСУГ-аас хамтран Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм багш нарыг салбарын болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшуу...

Өнөөдөр АЗДТГ, БСУГ-аас хамтран Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхэм багш нарыг салбарын болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.

Энэ үеэр ЭЕШ-нд бэлтгэсэн сурагч нь 800-аас дээш оноо авсан 6 багшид аймгийн Засаг даргын нэрэмжит 1 сая төгрөг, ЭЕШ-д бэлтгэсэн сурагчид нь 700-аас дээш оноо авсан болон анги хамт олноо амжилттай бэлтгэж, бусдыгаа манлайлан ажилласан 40 багшид батламж, мөнгөн шагнал гардууллаа.
Мөн Сургалтын бодлого хамтын ажиллагаагаа зөв тодорхойлон багаар сайн ажиллаж, 12 жилийн хөдөлмөрийн үр дүнгээ тодорхойлдог ЭЕШ дүнгээр 4 жил дараалан амжилтаа ахиулж аймагтаа тэргүүлсэн Хэрлэн лаборатори 1 дүгээр сургууль, Хэрлэн 4 дүгээр сургуулийн хамт олонд хүндэтгэл, мөнгөн шагнал олгов.

Бидний ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан яваа эрдэмтэн, багш нар, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монголын багш нарын баярын өдрийн мэнд дэвшүүлье.