Иргэд ТҮЦ машинаас 3464 удаа үйлчилгээ авчээ

2020.10.22
Бүтээн байгуулалт Засаг дарга Фото мэдээ
Энэ оны 3 дугаар улирлын байдлаар аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлах Төрийн үйлчилгээний цахим машинаас иргэд 3464 удаа үйлчилгээ авчээ. Үүнээс хамгийн их буюу 44 хувь нь Иргэний үнэмлэхний лавлагаа авсан бол...

Энэ оны 3 дугаар улирлын байдлаар аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд байрлах Төрийн үйлчилгээний цахим машинаас иргэд 3464 удаа үйлчилгээ авчээ.

Үүнээс хамгийн их буюу 44 хувь нь Иргэний үнэмлэхний лавлагаа авсан бол 18 хувь нь жолоодох эрхийн лавлагаа, 11 хувь нь үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 8 хувь нь оршин суугаа газрын тодорхойлолт тус тус авсан байна.

Тус машинаас иргэд төрийн үйлчилгээний 29 төрлийн лавлагаа, мэдээлэл, тодорхойлолт авах боломжтой.