Мэдээ мэдээлэл
Чингис хотын төвлөрсөн усан хангамжийн нөөц тогтоогдсон газрын доорх усны орд газрыг орон нутгийн хамгаалалтад авах үндэслэл танилцуулга
Монгол орон уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, түүнээс үүдсэн цөлжилт, усны сан бүхий газарт хууль бус газар олголт, усны нөөц хомстох, бохирдохоос урьдчилан сэргийлэх, боломжит нөөцийг зүй зохистой ашиглалт, хамгаалалттай холбогдсон аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх, шийдвэрлэх шаардлага тулгараад байна.
Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дах заалт, / Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авна гэсэн заалт, Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3. Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого 3.1.12-д заасан “Чингис хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын болон ариун цэврийн бүсийг шинэчлэн тогтоож, хашаажуулж харуул хамгаалалтыг сайжруулна” зорилт мөн Хэрлэн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн үйл ажиллагааны төлөвлөгөө 3.1.1-д заасан Чингис хотын ундны усны эх үүсвэрийн болон хамгаалалтад авах гэсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд
Өндөрхаан хотын төвлөрсөн усан хангамжийн өнөөгийн ус авах байгууламжийн дэвсгэр талбайд болон түүний хажуу жигүүрийн зэргэлдээх бүсэд 2008 онд явуулсан газрын доорх усны ашиглалтын хайгуулын гидрогеологийн судалгааны ажлын үр дүнгийн тайланг үндэслэн нөөц батлагдсан газрын доорх усан хангамжийн эх үүсвэр ордыг өнөөгийн, түүнчлэн алс хэтийн өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээ, Чингис хотын ард иргэдийг эрүүл аюулгүй, баталгаат усаар хангахын тулд газрын доорх усан хангамжийн эх үүсвэрийн орд газрыг орон нутгийн хамгаалалтад нэг тэргүүнд авах үндэслэл болж байна.
Чингис хотын төвлөрсөн усан хангамжийн нөөц тогтоогдсон газрын доорх усны орд тогтоогдсон газрыг орон нутгийн хамгаалалтад авахаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.
.
[poll id="143"]
Хэнтий аймгийн Чингис хотын төвлөрсөн усан хангамжийн нөөц батлагдсан газрын доорх усан хангамжийн эх үүсвэр ордыг өнөөгийн, түүнчлэн алс хэтийн өсөн нэмэгдэж байгаа усны хэрэгцээ, Чингис хотын ард иргэдийг эрүүл аюулгүй, баталгаат усаар хангахын тулд газрын доорх усан хангамжийн эх үүсвэрийн орд газрыг орон нутгийн хамгаалалтад нэг тэргүүнд авах үндэслэл болж байна. ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ...