Хэнтий аймагт 1500 хүүхдийн багтаамжтай сургуулийн шав тавилаа

2020.07.09
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Сумдын мэдээ
Монголын анхны 13 сургуулийн нэг 97 жилийн түүхтэй Алтан гадас одонт Хэрлэн лаборатори 1-р сургуулийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. 1500 хүүхдийн багтаамжтай тус сургууль нь аймгууд дундаас хамгийн том сургуулийн бүтээн байгуул...

Монголын анхны 13 сургуулийн нэг 97 жилийн түүхтэй Алтан гадас одонт Хэрлэн лаборатори 1-р сургуулийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. 1500 хүүхдийн багтаамжтай тус сургууль нь аймгууд дундаас хамгийн том сургуулийн бүтээн байгуулалт юм.

Тус барилга нь улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 9000 м2 талбайтай, 2 спорт заал, 1 урлаг заалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд БСШУЯам, Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар Монкон констракшн барьж 2021 оны 8-р сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Ингэснээр Хэнтий аймагт сүүлийн 4 жилд 9 дэх шинэ сургуулиа барьж байгаа аж.