ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2020.06.08
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Төрийн албан хаагчийн цалингийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн албаны хүний нөөцийн мэдээлэлд суурилсан төрийн албаны цалингийн нэгдсэн системийг энэ оны 5 дугаар сараас бүх шатны төсвийн байгууллагад ...

Төрийн албан хаагчийн цалингийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор төрийн албаны хүний нөөцийн мэдээлэлд суурилсан төрийн албаны цалингийн нэгдсэн системийг энэ оны 5 дугаар сараас бүх шатны төсвийн байгууллагад үе шаттайгаар нэвтрүүлэхээр засгийн газрын 163 дугаар тогтоол батлагдсан.

Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас аймаг бүрт сургагч багш бэлтгэсэн бөгөөд манай аймгийн хувьд ЗДТГ, сургууль, цэцэрлэг, соёлын салбарын нийт 5 нягтан бодогчид сургагч багшаар бэлтгэгдсэн юм.

Эдгээр сургагч багш нар маань өнөөдөр аймгийн төвийн төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт практикт суурилсан сургалт явуулж байна.

Төрийн албаны цалингийн нэгдсэн системийг өнгөрсөн онд Улаанбаатар хотын 2 дүүрэгт туршиж, амжилттай хэрэгжүүлсэн тул ийнхүү аймгуудад нэвтрүүлж байна. Энэхүү системийг ашиглан 6 дугаар сараас эхлэн төрийн албан хаагчдын цалинг бодох бөгөөд 8 дугаар сараас эхлэн төсөв хянагдах юм.

Өмнө нь төсвийн байгууллагууд тус бүртээ өөр өөр цалингийн программ ашигладаг бсан бол одоо нэгдсэн системд холбогдож байгаагаараа онцлогтой.  

Ингэснээр эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, томилгооны зөрчлийг цалингийн нэгдсэн системээр илрүүлэх, цалин хөлсний давхцалыг арилгах зэрэг ач холбогдолтой. Тиймээс дараагийн ээлжинд сумын нягтлан бологч нарт сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.