Сүрьеэгийн эмнэлгийн шав тавьлаа

2020.05.22
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Хэнтий аймгийн сүрьеэгийн эмнэлэг нь өөрийн гэсэн байргүйн улмаас сүүлийн 40 жилийн хугацаанд 10 гаруй удаа нүүж, стандартын бус байранд үйл ажиллагаа явуулж иржээ. Тиймээс МУ-ын Ерөнхий сайд болон аймаг, орон нутгийн удирдла...

Хэнтий аймгийн сүрьеэгийн эмнэлэг нь өөрийн гэсэн байргүйн улмаас сүүлийн 40 жилийн хугацаанд 10 гаруй удаа нүүж, стандартын бус байранд үйл ажиллагаа явуулж иржээ.

Тиймээс МУ-ын Ерөнхий сайд болон аймаг, орон нутгийн удирдлагуудын санаачилгаар улсын төсвийн 2,4 тэрбум төгрөгийн өртөг бүхий Сүрьеэгийн эмнэлгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Тус барилга нь 2 давхар 1200 орчим метр квадрат талбайтай, олон улсын стандартад нийцсэн, халдвар хамгаалалт сайтай, өрөө тасалгаа бүрт агааржуулагчтайгаараа онцлогтой. Сүүлийн 2 жилийн хугацааанд аймаг орон нутгийн зүгээс сүрьеэгийн эмнэлэгт 184 сая төгрөгийн үнэ бүхий зөөврийн рентген болон сүрьеэ өвчнийг 2 цагийн дотор илрүүлэх боломжтой дэвшилтэд тоног төхөөрөмж буюу Жен Эксперт  аппаратыг тус тус шийдвэрлэснээс гадна мэргэжлийн эмчийг мөн сургаж, бэлтгээд байна.  Тиймээс Хэнтий аймгийн хувьд сүрьеэ өвчинтэй тэмцэхэд бүх зүйл хангагдлаа гэдгийг Сүрьеэгийн их эмч Р.Эрдэнэбилэг ярьж байлаа.