"Робер" скаутууд 300 ширхэг маск оёж, тараах аян өрнүүлжээ

2020.05.05
Бид хан хэнтийнхэн Фото мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Ровер скаутууд буюу оюутан залуу, насанд хүрсэн скаутууд маань дэлхийн нийтийг цочроосон цар тахлаас урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 300 ширхэг амны хаалт оёж, албан газруудад тараах аян өрнүүлж байна....

Аймгийн Ровер скаутууд буюу оюутан залуу, насанд хүрсэн скаутууд маань дэлхийн нийтийг цочроосон цар тахлаас урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 300 ширхэг амны хаалт оёж, албан газруудад тараах аян өрнүүлж байна.

Үүний хүрээнд өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хамт олонд 50 ширхэг маск гардууллаа. Мөн Хэрлэн сумын ЗДТГ, Өндөрхаан хот тохижилт, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг Оюуны шим, Хэрлэн дом, Ач манал гэсэн өрхийн эмнэлгийн ажилтнуудад тараахаар төлөвлөсөн байна.

Энэхүү санаачилгыг АИТХ-ын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ тэргүүтэй аймгийн скаутын удирдах зөвлөлийн гишүүд дэмжиж 100 ширхэг маскийг худалдан авчээ. Аймгийнхаа скаутын хамт олон болон ровер скаутууддаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.