Хэнтий аймгийн төвд 11 дэх "Шинэ барилга"-ын шав тавилаа

2020.05.05
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Хэнтий аймгийн БОАЖЯамны харьяа газруудын нэгдсэн конторын барилгын шав тавих ёслол боллоо. Тус барилга нь улсын төсвийн 3,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, зоорийн давхартайгаа нийлээд 5 давхар, 2600 орчим метр квадрат талбайт...

Хэнтий аймгийн БОАЖЯамны харьяа газруудын нэгдсэн конторын барилгын шав тавих ёслол боллоо. Тус барилга нь улсын төсвийн 3,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, зоорийн давхартайгаа нийлээд 5 давхар, 2600 орчим метр квадрат талбайтай.

1 давхарт Хэрлэн гол сав газрын захиргаа, мэдээллийн танхим, 2 давхарт аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газар, 3, 4 давхарт УЦУОШАлба, цаг уурын лабораторитой, дээврийн давхартаа ногоон байгууламжтай бөгөөд ногоон оффиссын стандарт шаардлагыг хангаснаараа онцлогтой.

Гүйцэтгэгчээр “Солармед Монгол” ХХК шалгарчээ. Тус барилгыг гэрээ ёсоор ирэх оны 5 дугаар сарын 15-нд хүлээлгэн өгөх ёстой боловч аймаг орон нутгаас тавьсан саналын дагуу энэ ондоо багтаан ашиглалтад оруулах бодолтой байгаа талаар компанийн удирдлагууд ярьж байлаа.

Тус компани нь 2015 оноос эхэлж барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Хэнтий аймгийн Дархан сумын ЗДТГ-ын барилгыг мөн барьж ашиглалтад оруулсан юм. 2017-2019 онд Хэнтий аймгийн төвд төрийн 10 байгууллага шинэ байртай болсон бөгөөд ийнхүү 11 дэх барилгын ажил эхэлж байна.