Мэдээ мэдээлэл
Хэнтий аймгийн төвд 11 дэх "Шинэ барилга"-ын шав тавилаа
![](https://khentii.mn/wp-content/uploads/2020/05/1920x0/shav01.jpg)
Хэнтий аймгийн БОАЖЯамны харьяа газруудын нэгдсэн конторын барилгын шав тавих ёслол боллоо. Тус барилга нь улсын төсвийн 3,0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, зоорийн давхартайгаа нийлээд 5 давхар, 2600 орчим метр квадрат талбайтай.
![](http://khentii.mn/wp-content/uploads/2020/05/shav02-1024x680.jpg)
1 давхарт Хэрлэн гол сав газрын захиргаа, мэдээллийн танхим, 2 давхарт аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газар, 3, 4 давхарт УЦУОШАлба, цаг уурын лабораторитой, дээврийн давхартаа ногоон байгууламжтай бөгөөд ногоон оффиссын стандарт шаардлагыг хангаснаараа онцлогтой.
Гүйцэтгэгчээр “Солармед Монгол” ХХК шалгарчээ. Тус барилгыг гэрээ ёсоор ирэх оны 5 дугаар сарын 15-нд хүлээлгэн өгөх ёстой боловч аймаг орон нутгаас тавьсан саналын дагуу энэ ондоо багтаан ашиглалтад оруулах бодолтой байгаа талаар компанийн удирдлагууд ярьж байлаа.
![](http://khentii.mn/wp-content/uploads/2020/05/shav03-1024x680.jpg)
Тус компани нь 2015 оноос эхэлж барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Хэнтий аймгийн Дархан сумын ЗДТГ-ын барилгыг мөн барьж ашиглалтад оруулсан юм. 2017-2019 онд Хэнтий аймгийн төвд төрийн 10 байгууллага шинэ байртай болсон бөгөөд ийнхүү 11 дэх барилгын ажил эхэлж байна.