Монгол улс давсны мэдээлэл, сурталчилгааны Дэлхийн долоо хоногийг 8 дахь жилдээ тэмдэглэж байна.

2020.04.02
Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Монгол Улсад хүн амын нийт нас баралтын 77%-ийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж, 15-64 насны 3 хүн тутмын нэг 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдарын шалтгаанаар нас барах эрсдэлтэй байна. Насанд хүрсэн ...

Монгол Улсад хүн амын нийт нас баралтын 77%-ийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж, 15-64 насны 3 хүн тутмын нэг 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдарын шалтгаанаар нас барах эрсдэлтэй байна. Насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь хоногт 5 граммаас их (дунджаар 11 г) давс хэрэглэж, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний 83.6%, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 81.6% нь давс ихтэй байна.

Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, хоолны давсыг  багасгах, хүн амын давсны хэрэглээг бууруулах нь халдварт бус өвчний өвчлөл, цаг бус нас баралтаас сэргийлэх, улмаар хөдөлмөрийн бүтээмж, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг дэлхийн улс орнуудын туршлага харуулж байна.  

НҮБ-ын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2025 гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30%-иар бууруулахаар, Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги (2015-2025)”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30%-иар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%-иар, хоолны үйлвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг 40%-иар бууруулахаар тус тус заасан. “Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар 2005 оноос хойш “Давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоног”-ийг дэлхийн улс орнууд жил бүрийн 3 дугаар сард тэмдэглэдэг. Монгол Улс “Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөнд 2012 онд нэгдэн орж “Давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоног” компанит ажлыг жил бүрийн 3 дугаар сард тэмдэглэж ирсэн. 

ТА, цайгаа давсгүй уувал давсны хэрэглээгээ 2 граммаар багасгаж чадна. 

ТА, хүнсний бүтээгдэхүүний шошгын шим тэжээлийн мэдээллийг шалгаж давс (натри) хамгийн багатайг нь сонгоорой.  

ТА, Хоол идэхийн өмнө эсвэл идэж байх үедээ давс ихтэй хоол амтлагч битгий хэрэглээрэй.  “Таны худалдан авдаг хүнсэнд хэр зэрэг их давс нуугдаж байгааг мэдэх үү?” давсны мэдээлэл сурталчилгааны Дэлхийн 7 хоногийг өөрийн орон нутагт зохион байгуулан ажиллана уу?.