Бөднө шувуут ХХК 2850 ширхэг өндөг хандивлалаа

2020.03.12
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Хэнтий аймгийн Бэрх хотын “Бөднө Шувуут” ХХК аймгийн онцгой комиссд 2850 ширхэг Бөднө шувууны өндөг гардууллаа. Тус компани нь байгуулагдаад 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол улсан анхдагч компани бөгөөд орон...

Хэнтий аймгийн Бэрх хотын “Бөднө Шувуут” ХХК аймгийн онцгой комиссд 2850 ширхэг Бөднө шувууны өндөг гардууллаа.

Тус компани нь байгуулагдаад 8 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол улсан анхдагч компани бөгөөд орон нутгийн өндөгний хэрэгцээг хангаад зогсохгүй Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрүүдэд /”Номин”, “Е-мart”, “Миний дэлгүүр” сүлжээ, “Оргил”, “Сансар”, “Every day”, “Боса”... гэх мэт/ нийлүүлдэг байна.

Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун компаний захирал н.Анхбаярт талархсанаа илэрхийлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа Нэгдсэн Эмнэлэг, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Чингис хотын 10 гаруй цэгт 24 цагаар жижүүрлэж байгаа албан хаагчдад, тэдний хоолыг бэлтгэж байгаа “Элит мандал” зоогийн газарт хуваарилж хүргүүлэхээ илэрхийллээ.

н.Анхбаяр Бөднийн өндөг хамгийн сайн эм гэдгийг дуулгаад, аймгийн Онцгой комисст амжилт хүсэж, цар тахлыг хамтдаа даван туулахыг уриаллаа.

Бөднө шувууны өндөг нь бактерийн болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, биеийн эсэргүүцэх чадварыг идэвхжүүлдэг, эмчилгээний чанартай. Тодруулбал, эрүүл мэндийн уурхай бөгөөд тус өндөг нь аминдэм, аминхүчил болон органик гаралтай бичил элементээр баялаг, ходоод гэдэс ба зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, хүний биеэс хүнд металлыг гадагшлуулдаг байна. Лецитин ихээр агуулдаг болохоор хүнсэнд түүхийгээр нь хэрэглэхэд бие махбодод хуримтлагдсан холестерины түвшинг бууруулдаг биологийн бодисын цуглуулга болсон экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.