Аймгийн онцгой комиссд 18,3 сая төгрөг хандивлажээ

2020.03.12
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Шинэ коронавирусын халдвараас сэргийлэх, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан Аймгийн Онцгой комиссд хандивлаж буй иргэд, ААН, албан байгууллагуудын хандивыг аймгийн ЗДТГ-ын нэмэлт дансанд хуримтлуу...

Шинэ коронавирусын халдвараас сэргийлэх, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан Аймгийн Онцгой комиссд хандивлаж буй иргэд, ААН, албан байгууллагуудын хандивыг аймгийн ЗДТГ-ын нэмэлт дансанд хуримтлуулж байгаа билээ. Тус дансны хуулгыг Аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга С.Нямдаваа өнөөдөр /2019.03,11/ олон нийтэд мэдээллээ. Одоогоор аймгийн онцгой комиссд 18.378.820 төгрөг цугларсан бөгөөд зарцуулалт хийгээгүй, өчигдөр /2020.03.10/ Петровис ХХК-ийн хандивласан 500 мянган төгрөгийн шатахууны талоныг гудамж талбайг ариутгахад зарцуулаад байгаа гэлээ. Харин хандив тусламжаар ирсэн амны хаалт, халдвараас хамгаалах хувцсыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төвийн албан хаагчдад тухай бүрт нь хүргүүлж байгаа гэнэ. Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах ажилд өнгөрсөн хоёр сарын хугацаанд аймгийн Засаг даргын Гамшгийн эрсдэлийн бууруулах сангаас 60 шахам сая төгрөг зарцуулжээ