Биеийн тамир, спортын аливаа үйл ажиллагааг хоригложээ

2020.02.05
Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний 01 дүгээр хурлын тэмдэглэл зэрэг холбогдох тушаал, шийдвэрийг үндэслэн томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон к...

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний 01 дүгээр хурлын тэмдэглэл зэрэг холбогдох тушаал, шийдвэрийг үндэслэн томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон коронавирусын халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор нэгдүгээр сарын 27-ны өдрөөс 03-р сарын хоёрны өдөр хүртэл өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, хүүхэд харах төв, ерөнхий боловсролын сургууль, коллеж, их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, нийтийг хамарсан цуглаан, хурал, спорт, урлаг, соёлын арга хэмжээ, аялал, зугаалга, уралдаан, тэмцээн, компьютер тоглоомын газрын үйл ажиллагаа, бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрыг зогсоосон билээ.

Үүнчлэн МУ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдаас “Шуурхай зохион байгуулалтын арга арга хэмжээ авч ажиллуулах тухай” 2020 оны А/43 дугаар тушаал гарч аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хорооны дарга нарт тушаал хэрэгжүүлэх үүргийг ирүүлжээ.

Үүнд: Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд сурагчдын дунд спортын секц дугуйлан, хичээллүүлэхийг хориглох,

Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг Биеийн тамир, спортын газруудад хориглох,

Төлөвлөгдсөн биеийн тамир, спортын тэмцээн, наадам зохион байгуулахыг хориглох, Биеийн тамир, спортын аливаа үйл ажиллагаа, сургалт семинар, иргэд олноор цугларсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг хоригложээ.