Аймгийн онцгой комиссд 1000 гаруй амны хаалт бэлэглэжээ

2020.02.04
Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ
Томуу, томуу төст өвчний дэгдэлт, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Хэнтий нутгийн зон олон тусламжийн гараа сунгаж эхэллээ. Т...

Томуу, томуу төст өвчний дэгдэлт, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Хэнтий нутгийн зон олон тусламжийн гараа сунгаж эхэллээ. Тухайлбал аймгийн онцгой комиссд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ажилтан Ц.Мөнгөнзул 400 амны хаалт илгээсэн бол өнөөдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1998 оны төгсөлтийн "Хан Хэнтий Нэг Үе" клубээс 750 ширхэг амны хаалт гардуулж, тусламж үзүүлсэнд, аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун нийт хэнтийчүүдийн нэрийн өмнөөс болон аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнээс талархал илэрхийлж буйг уламжиллаа