Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан аймаг, орон нутагт хэрэгжүүлж буй зарим ажлын талаар мэдээлэл хийлээ

2020.01.31
Бид хан хэнтийнхэн Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Томуу, томуу төст өвчлөлийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан, Коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрөөс хэрэгжүүлж байгаа зарим аргаа хэмжээний тухай аймгийн Онцгой комиссын гишүүн, аймгийн Засаг ...

Томуу, томуу төст өвчлөлийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан, Коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрөөс хэрэгжүүлж байгаа зарим аргаа хэмжээний тухай аймгийн Онцгой комиссын гишүүн, аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун мэдээлэл хийлээ.

ЭМНЭЛГИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖААР 3 ЭМЧ, 3 АВТОМАШИНТАЙ, ӨРХИЙН ЭМЧ НАР ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭН ГЭРЭЭР ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЛЭВ

Тэрээр Монгол улсын Засгийн газрын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, мөн орон нутгийнхаа нөхцөл байдалтай уялдаад Аймаг, сумдын Засаг даргын захирамжаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлснийг бид өмнө нь мэдээлсэн. /2020.01.30/ Өнөөдрийн байдлаар томуу томуу төст өвчний өвчлөл улсын дунджаас өндөр /16,3 хувь/, эрсдэлтэй байгааг мэдээлэв.

Тухайлбал, аймгийн НЭ-ийн түргэн тусламжийн дуудлагад энгийн үед нэг эмч, нэг автомашинтайгаар үзлэг хийдэг байсан бол Онцгой комиссын шийдвэрээр гурван эмч, гурван автомашиныг дуудлагад явуулж байгаа аж. Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн амбулаториор үзлэг явуулж байна. Харин Хэрлэн сумын өрхийн эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийг өвчлөл дэгдэж болзошгүй хэмээн сэргийлж, гэрийн үзлэгт шилжүүлжээ. Өрхийн эмнэлгүүдэд эмч, авто машин нэмэгдүүлж, Чингис хотын хэмжээнд гэрээр үзлэг хийхэд 9 эмч, 9 автомашинтайгаар үйлчилгээ үзүүлж буйг мэдэгдлээ.

ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ ЭМНЭЛЭГТ,  ЭСВЭЛ ГЭРЭЭР АСАРСАН ЭЦЭГ, ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ НАРТ ТАВ ХҮРТЭЛ ХОНОГИЙН ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

МУ-ын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоол гарсантай холбогдуулж, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт,  эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөснийг хэрэгжүүлэн ажиллаж буйгаа мэдэгдлээ.

ХОЁРДУГААР САРЫН 3-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН 18 ТЕЛЕВИЗИЙН СУВГААР ТЕЛЕ ХИЧЭЭЛҮҮД ЯВАГДАНА

МУ-ын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах тухай” 2020 оны А/43 дугаар тушаалыг гаргаж, аймаг, нийслэлийн Засаг дарга, Боловсрол, соёл, урлаг, биеийн тамир, спортын газар, харьяа байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлэн ажиллаж байгааг танилцуулав.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ:

Хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасрахад хүрч байгаа тул тус яамнаас хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар зохицуулж байна гэлээ.

• Цэцэрлэг, ерөнхий боловсролын сурагчдын зуны амралтыг хугацаанд нь эхлүүлнэ. 

• 3 дугаар улирлын сурагчдын амралтыг эхний байдлаар 1 долоо хоногоор бууруулахаар тооцсон. 

• Ерөнхий боловсролын сургуулиуд 3, 4 дүгээр улирлын үргэлжлэх хугацаанд 5 өдөр Бямба гарагт хичээллэнэ. Харин энэ хугацаанд цэцэрлэгүүд бямба гарагт ажиллахгүй. 

• Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн өргөн нэвтрүүлгийн 18 телевизийн сувгаар теле хичээлүүд явагдана. Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгэлээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заалгахаар агуулга, хуваарь баталж буйг онцолж, хуваарийг хүргэлээ. 

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССТ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ Үүнчлэн Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ-ын ажлын албаны ажилтан Ц.Мөнгөнзул аймгийн Онцгой комиссд ирүүлснийг талархан хүлээн авч, аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун аймаг, орон нутгийнхаа иргэдийн өмнөөс талархсанаа илэрхийлж, ажилд нь амжилт хүсэж буйгаа илэрхийллээ.