Хилийн цэргийн 0287 дугаар ангид нисдэг камер буюу дрон хоёрыг гардууллаа

2020.01.08
Бүтээн байгуулалт Засаг дарга Үйл явдлын мэдээ Фото мэдээ Сумдын мэдээ
Аймгийн Засаг дарга Н.Ганбямба Хилийн цэргийн 0287 дугаар ангид технологийн салбарын дэвшил болоод буй нисдэг камер буюу дрон /MAVIC 2 PRO/ хоёрыг гардуулан өглөө. Тус нисдэг камерыг хүлээж авсан Хилийн цэргийн 0287 дугаар ангийн...

Аймгийн Засаг дарга Н.Ганбямба Хилийн цэргийн 0287 дугаар ангид технологийн салбарын дэвшил болоод буй нисдэг камер буюу дрон /MAVIC 2 PRO/ хоёрыг гардуулан өглөө. Тус нисдэг камерыг хүлээж авсан Хилийн цэргийн 0287 дугаар ангийн Санхүүгийн тасгийн дарга, Ерөнхий нягтлан бодогч, ахмад Х.Гантулга дроны ач холбогдлыг чухалчилж, хилийн цагийн байдалтай уялдан шаардлагатай үед дрон нисгэх нь хилийн зөрчил, онц байдлын үед онцгой үүрэгтэй гэлээ. Харин аймгийн Засаг дарга Монгол улсын хилийн хойд хязгаарыг /хэсэг/ сахин хамгаалж байгаа хилийн цэргийн 0287 дугаар ангийн алба хаагчид, торгон хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаа дайчдын амрыг эрж, амжилт хүслээ.

Дроныг анх зөвхөн зураг авах, бичлэг хийх зориулалтаар ашигладаг байсан бол өдгөө дронгүй салбар гэж үгүй болсон. Хил хамгаалагчдын хувьд мориор явж болохооргүй бартаа саадтай газруудад дрон нисгээд 30 орчим минутад хянах боломжтой бөгөөд улсын бүрэн эрхэт байдал, тусгаар тогтнолд чухал үүрэгтэйг эх сурвалж онцолж байна.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хил хамгаалах байгууллагад нисдэг камер авч өгөх ажил тусгагдсан бөгөөд тухайн хоёр камерыг орон нутгийн төсвийн 11,7 сая төгрөгөөр авч, дугаар ангид ийнхүү хүлээлгэн өглөө.