ХЭРЛЭН ЗООГИЙН УУЛЗВАРААС ХИШИГИЙН УУЛЗВАР ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2023.04.14
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Д.Бат-Эрдэнэ, захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч нарын хамт Хэрлэн зоогийн уулзвараас хишигийн уулзар хүртэлх авто замын засварын ажлыг гүйцэтгэж буй “Хушингарын навч” компанийн төлөөлөлтэй уулзаж ажлын явцтай танилцлаа.

Маргааш буюу энэ сарын 15-нд трасс дагуух есөн ширхэг гэрлийн шонг эхний ээлжинд буулгаж явган хүний замын хавтанг хийж эхэлнэ. Хишигийн уулзварыг найман метр өргөнтэй хоёр урсгалтай байхаар төлөвлөн ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга автомашин болон явган зорчигчийн урсгалыг хэзээнээс ямар зохицуулалтаар хаах, трасс дагуух гэрлийн шонгуудыг хэзээ буулгах гэх мэт нарийн төлөвлөгөө танилцуулах, улмаар зөв зохицуулалт хийхэд анхаарч ажиллахыг тус компанид үүрэг болголоо.