“ИХ ХААДЫН ҮР САД” БАРИМТАД, УРАН САЙХНЫ КИНО ХИЙЖ БАЙНА

2023.04.13
#Хэнтий_100 Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Их хаадын үр сад” баримтад уран сайхны киног Монгол Улсын Ардын жүжигчин Агваанцэрэнгийн Энхтайван найруулан, “Идуган энтертаймент" хийж байна. Тэрээр өмнө нь Хэнтий аймгийн 80 жилийн ойд зориулсан баримтад киног хийж байсан юм.
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Их хаадын үр сад” баримтад уран сайхны киног Монгол Улсын Ардын жүжигчин Агваанцэрэнгийн Энхтайван найруулан, “Идуган энтертаймент" хийж байна. Тэрээр өмнө нь Хэнтий аймгийн 80 жилийн ойд зориулсан баримтад киног хийж байсан юм.
Тус кинонд Хан Хэнтий аймгийн үүх түүх, түүхэнд нэрээ үлдээсэн алдар цуутай хүмүүсээс эхлээд өнөө үеийг хүртэл нутаг орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа эрхэм хүмүүсийн талаар, мөн газар нутгийнхаа онцлог шинж чанаруудыг зураглан үзүүлж, гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилгоор Англи хэл дээр бүрэн орчуулгатай хийгдэж байгаагаараа онцлогтой.
Зураг авалт өнгөрсөн намраас эхэлж, 60 гаруй хувьтай үргэлжилж байна. 4 дүгээр сарын сүүлчээр түүхийн дурсгалт газруудад зураг авалт хийж, 5 дугаар сарын сүүлийн 7 хоногт багтаан урьдчилсан кино үзлэг хийнэ.
Энэхүү киног нутаг орноо гэсэн сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар бүтээж байна.