ХЭНТИЙ АЙМГАА СУРТАЛЧИЛСАН "ФОТО АЛЬБОМ" ХИЙХЭЭР БОЛЛОО

2023.04.13
#Хэнтий_100 Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж Хэнтий аймгийн түүхэн дурсгалт газруудыг фото зургаар танилцуулж, нийтэд сурталчлах зорилгоор фото альбом хийлгэхээр боллоо. Тус номыг чөлөөт уран бүтээлч, гэрэл зурагчин Г.Баясгалантөгс хийхээр болж, өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга нартай уулзаж номны утга санаа агуулгын талаар хэлэлцэн то
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж Хэнтий аймгийн түүхэн дурсгалт газруудыг фото зургаар танилцуулж, нийтэд сурталчлах зорилгоор фото альбом хийлгэхээр боллоо. Тус номыг чөлөөт уран бүтээлч, гэрэл зурагчин Г.Баясгалантөгс хийхээр болж, өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ТЗУХ-ийн дарга Ж.Гантулга нартай уулзаж номны утга санаа агуулгын талаар хэлэлцэн тохирлоо.
Энэ хүрээнд Хэнтий аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болох аялал жуулчлалын үндсэн маршрутын дагуу сумдаар зураг авалт хийж, Хэнтий аймагт үзэж болох бүх газруудыг зургаар харуулахаас гадна сум бүрийн онцлог, эвент арга хэмжээ, брэнд бүтээгдэхүүнийг тус номд тусгана.
Уг альбомд нийтдээ 180 орчим зураг орох бөгөөд үүнээс 40-50 хувийг өөрийн архиваас гаргах бол үлдсэн зургийг 18 сумаа тойрч зураг авч, эхээ бэлтгэн 7 сарын 15-нд хүлээлгэн өгөхөөр болсон юм. Номын нээлтийг 100 жилийн баяр наадмын баярын хурлын өмнө нийтэд танилцуулж, фото зургийн үзэсгэлэн гаргана.
/Загвар зургийг оруулав/