АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2023.03.10
Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Хэнтий аймгийн салбар салбарын түүхийг бүтээлцсэн эрхмүүдийг оролцуулсан “Хөгжилд хөтөлсөн 100 жил” 19 цуврал, хөрөг нэвтрүүлэг хийлгэх тул мэргэжлийн студи, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Нэвтрүүлэгт тавигдах шаардлага:

  1. Нэг хөрөг нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 30-40 минут.
  2. 1 зочинтой ярилцах газрын байршил 3-аас дээш удаа солигдох.
  3. HD форматаар хийгдсэн байх
  4. Видео зураг авалт, компьютер график хосолсон байх

Гүйцэтгэгчид тавигдах шаардлага

  1. Нэвтрүүлэг, контент /реклам сурталчилгаа/-ны чиглэлээр 2-с доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай байх
  2. Сүүлийн үеийн үзүүлэлт бүхий мэргэжлийн тоног, төхөөрөмжтэй байх,
  3. Телевизийн нэвтрүүлэг, баримтат кино бүтээх мэргэжлийн боловсон хүчин /бие даасан студи/-тэй байх,

Ирүүлэх материал:

  1. Байгууллагын ерөнхий танилцуулга, тоног төхөөрөмж, ажиллах хүчний мэдээлэл
  2. Өмнө хийж байсан ажлууд буюу нэвтрүүлэг, бүтээлийн жагсаал /линк хавсаргаж болно/
  3. Ажлыг гүйцэтгэх хугацаа, үнийн саналыг агуулсан албан бичиг

Материал хүлээн авах:

2023 оны 03 дугаар сарын 10-аас 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Oyunaa6244@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Холбогдох утас: 91116109