100 ЖИЛИЙН ОЙД ХЭРЭГЛЭХ БИО НОЙЛЫГ ОРОН НУТГИЙН ЗАЛУУЧУУД ХИЙХЭЭР БОЛЛОО

2023.03.30
Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, морины талбай, сур харвааны талбай зэрэг 20 байршилд хөрсний бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй, соруулдаг био нойл хийхээр төлөвлөсөн. Уг ажлыг орон нутгийн “Хөх сувдан сондор” ХХК гүйцэтгэхээр болсон бөгөөд нойлын кольцоо, нүх ухах ажлыг орон нутгийнхаа залуучууд
Хан Хэнтий уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, морины талбай, сур харвааны талбай зэрэг 20 байршилд хөрсний бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй, соруулдаг био нойл хийхээр төлөвлөсөн. Уг ажлыг орон нутгийн “Хөх сувдан сондор” ХХК гүйцэтгэхээр болсон бөгөөд нойлын кольцоо, нүх ухах ажлыг орон нутгийнхаа залуучуудтай хамтран хийхээр болжээ.
Хийцийн хувьд төмөр рамтай, бетон суурьтай сэндвичэн кабинтай байх бөгөөд зөөвөрлөн ашиглах боломжтойгоороо давуу талтай.
Гүйцэтгэх компаний зүгээс ариун цэврийн байгууламжид нь шаардагдах материалаа захиалж маргаашнаас ажлаа эхлүүлэх бол бохир соруулах кольцоог орон нутагтаа хийж байна.
Мөн өөрсдөө санаачилга гарган хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад зориулсан стандартад нийцсэн нойлыг морь барианы газар, төв цэнгэлдэхэд суурилуулахаар болсон байна.
Дашрамд сонирхуулахад аймгийн удирдлагуудын зүгээс 100 жилийн ойн хүрээнд хийгдэх тэмдэг, медаль хэвлэмэл материал, оёмол бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлийг аймагтаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс сонгож, мөнгөний эргэлтийг орон нутагтаа шингээх бодлого барин ажиллаж байна.