31
Асуулт: Иргэн А аймгийн Засаг даргын дэргэдэх нэгэн хэрэгжүүлэгч агентлагт биечлэн очиж хүний нөөцийн талаарх сул орон тоо болон холбогдох дүрэм журмын талаарх мэдээллийг авахыг хүссэн боловч тухайн байгууллага ямар нэгэн байдлаар мэдээллийг ил тод байршуулаагүй байсан. Дээрх мэдээллийг тухайн байгууллага ямар нэгэн хэлбэрээр иргэнд харагдахаар байршуулах үүрэгтэй юу?
Хариулт: Иргэн А-ын хүссэн мэдээллийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу байгууллагын үүдэнд болон бусад хэлбэрээр ил тод байршуулсан байх үүрэгтэй.
Хуулийн заалт: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 8.3.Мэдээлэл хариуцагч өөрийн хүний нөөцийн талаарх дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана: 8.3.1.ажлын байрны сул орон тооны талаарх мэдээлэл; 8.3.2.албан хаагч, ажилтныг сонгон шалгаруулах журам; 8.3.3.албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм; 8.3.4.хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх журам; 8.3.5.хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ; 8.3.6.албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам.