25

Удирдах албан тушаалын асуулт /хууль/
25
Сумын онцгой комиссын гишүүн Бат-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт цасан шуурга шуурч аюулт үзэгдэл болж шөнийн 01:00 цаг хүртэл ажиллсан тул илүү цагаар ажилласан хөлсөө авахыг ажил олгогчоос шаарджээ. Үндэслэлтэй юу?

Асуулт: Сумын онцгой комиссын гишүүн Бат-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт цасан шуурга шуурч аюулт үзэгдэл болж шөнийн 01:00 цаг хүртэл ажиллсан тул илүү цагаар ажилласан хөлсөө авахыг ажил олгогчоос шаарджээ. Үндэслэлтэй юу?

Хариулт: Үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 91.1.Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл, ээлжийн ажлын цаг, долоо хоногийн ажлын цагийн үргэлжлэл болон ажлын цагийг нэгтгэн бодох ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласанд тооцно. 91.2.2.гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах;

Хуулийн заалт: Хөдөлмөрийн тухай хууль 91.2.Дараах тохиолдолд ажилтныг илүү цагаар ажиллуулж болно: 91.2.1.улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх; 91.2.2.гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах;

.