9

Удирдах албан тушаалын асуулт /хууль/
9
Та нэгэн захиргааны байгууллагын дарга бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч Цэцэг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдахаар цалинтай чөлөө таниас хүссэн. Та энэхүү шийдвэрт олзуурхаж зөвшөөрч гэрээ байгуулсан. Гэвч хэсэг хугацааны дараа Цэцэг гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй. Та ямар эрх зүйн гэрээ байгуулсан бэ? Цэцгийг гэрээний үүргээ биелүүлэх талаар хаана хандах вэ

Асуулт: Та нэгэн захиргааны байгууллагын дарга бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч Цэцэг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдахаар цалинтай чөлөө таниас хүссэн. Та энэхүү шийдвэрт олзуурхаж зөвшөөрч гэрээ байгуулсан. Гэвч хэсэг хугацааны дараа Цэцэг гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй. Та ямар эрх зүйн гэрээ байгуулсан бэ? Цэцгийг гэрээний үүргээ биелүүлэх талаар хаана хандах вэ?

Хариулт: Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж Цэцэгтэй гэрээ байгуулсан нь Захиргааны гэрээ тул байгууллагад хохирол учирсан гэж үзвэл Цэцэгийн удаа дараа гэрээний үүргээ биелүүлээгүй үйлдэлтэй холбоотой Захиргааны хэргийн шүүхэд хандаж болно.

Хуулийн заалт: Захиргааны ерөнхий хууль 52.2.Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно: 52.2.1.төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд;52.2.2.захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд; 52.2.3.төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд;