3
Асуулт: Та албан өөрийн албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүргийг хэрэгжүүлж явж байгаад нэгэн иргэний эрүүл мэндийн талаарх мэдээллийг олж авсан. Хэсэг хугацааны дараа та найзуудтайгаа уулзаж байхдаа дээрх иргэний мэдээллийг ярьсан нь тухайн иргэний чихэнд хүрсэн. Та хууль зөрчсөн үү. Танд хариуцлага хүлээлгэх үү.
Хариулт: Эрхэлж буй ажлынхаа хүрээнд олж авсан мэдээллийг байгууллагын нууцын адил хамгаалах бөгөөд хэрвээ иргэн гомдол гаргавал Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Хуулийн заалт: Байгууллагын нууцын тухай хууль 5.3.Байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хүний эмзэг мэдээллийг байгууллагын нууцын нэг адил хамгаална.
9.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.