2

Гүйцэтгэх албан тушаалын асуулт /хууль/
2
Та өөрийн ажлын онцлого ажлын ачааллаас шалтгаалж санамсаргүйгээр эс үйлдэхүй гаргаж нэгэн иргэний хуульд заасан эрхийг хязгаарласан байжээ. Иргэн танай байгууллагын даргад хуульд заасан эрхээ хязгаарлуулсаны улмаас хохирч байгаа талаар гомдол гаргасан байна. Энэ тохиолдолд танд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй юу? Хэрвээ тийм бол ямар хуулийн дагуу хариуцлага ногдуулах вэ?

Асуулт: Та өөрийн ажлын онцлого ажлын ачааллаас шалтгаалж санамсаргүйгээр эс үйлдэхүй гаргаж нэгэн иргэний хуульд заасан эрхийг хязгаарласан байжээ. Иргэн танай байгууллагын даргад хуульд заасан эрхээ хязгаарлуулсаны улмаас хохирч байгаа талаар гомдол гаргасан байна. Энэ тохиолдолд танд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй юу? Хэрвээ тийм бол ямар хуулийн дагуу хариуцлага ногдуулах вэ?

Хариулт: Ажилтан өөрийн санамсаргүй үйлдлээс болж эс үйлдэхүй гаргасан гэдгээс үл хамаарч иргэний эрхийг хязгаарласан нь тогтоогдвол  Авлигын эсрэг хуульп заасны дагуу албан тушаал бууруулах, бууруулах боломжгүй бол 3 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.

Хуулийн заалт: Авлигын эсрэг хууль 7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах; 33.1.2.энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах, хэрэв албан тушаалыг нь бууруулах боломжгүй албан тушаал бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох;