1

Гүйцэтгэх албан тушаалын асуулт /хууль/
1
Та энэ албан тушаал дээр томилогдвол хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах уу. Ямар тохиолдлуудад хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг вэ?

Асуулт: Та энэ албан тушаал дээр томилогдвол хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах уу. Ямар тохиолдлуудад хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг вэ?

Хариулт: Тухайн албан тушаалд томилогдсон шийдвэр гарсанаас хойш 30 хоног цаашилбал жил бүрийн 2 дугаар сарын 15 ны дотор болон заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол тус тус мэдүүлнэ.

Хуулийн заалт: Авлигын эсрэг хууль 10.3.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.

10.4.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ.