Нээлттэй Хэнтий аймаг мэдээлэл
ОРОН НУТГИЙН ИРГЭД 3 ХУВИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
2023.03.13
ОРОН НУТГИЙН ИРГЭД 3 ХУВИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ
Орон нутагт хэрэгжүүлэх ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шаардлагыг танилцуулж байна. Үүнд,
* Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьшсан, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй эсвэл тухайн орон нутагт амьдардаг #анх_удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа;
*Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;
*Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;
Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдсан байх;
*Барьцаалбар үйлдэх;
*Урьдчилгаа төлбөрийн шаардлагыг хангасан байх;
*Банкнаас тогтоосон бусад шаардлага;
Эх сурвалж: https://ikon.mn/n/2om2