Баян-Овоо суманд нэг м.кв нь 1,2 сая төгрөгийн үнэтэй 12 айлын жишиг сууц ашиглалтад орлоо

2023.03.09
Хэнтий аймгийн Баян-Овоо суманд цэвэр, бохирын асуудлаа шийдсэн, халуун устай тохилог амьдрах боломжийг олгох “Жишиг сууц” эко төсөл үргэлжилж өнөөдөр 12 айл түлхүүрээ гардан авлаа. Эдгээр айлуудын 4 нь Улаанбаатар хотоос шилжин ирж байгаа юм байна.

2017 онд Жишиг сууц төсөл эхэлж 8 айл ороод байсан бол 2023 онд ийнхүү зах зээлийн ханшнаас 2-5 дахин хямд нэг м.кв 1,2 сая төгрөгийн үнэ бүхий 40 м.кв, 80 м.кв сонголттой 1-2 ариун цэврийн өрөөтэй өрхийн тохилог, жишиг эко сууцандаа иргэд орж байна.

Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнхийн хувьд ирэх жилээс иргэдийн захиалгаар өөрсдийнх нь сонголтоор хаус барьж, дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгнө. Шилжин суурьшсан иргэд Гүрмийн нуур, мал аж ахуй, фермерээ түшиглэн хувийн бизнес эрхлэн аж төрөх бүрэн боломжтой. "Нээлттэй Баян-Овоо" хөтөлбөрийг бид хийсэн шиг хийж байгаа" хэмээн ам бардам хэлсэн. Аймгийн даргын зүгээс мөн "Хот хөдөөгийн ялгаандаа гол асуудал байгаа юм биш. Хамгийн гол нь эрүүл цэвэр орчинд тав тухтай, амар амгалан аж төрөх нь чухал гэдгийг онцоллоо.