“ИРГЭДИЙН ОРОЛЦООТ – НЭГ ХЭНТИЙ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 89 БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026.11.05
Үйл явдлын мэдээ
“Иргэдийн оролцоот – Нэг Хэнтий” арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн 89 багийн Засаг дарга, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарт зориулсан сургалт зохион байгуулагдлаа.

Сургалт “Зөвлөлдөх санал асуулгын талаар ойлголт, хэрэгжүүлэх арга зүй”, “Зөвлөлдөх санал асуулга ба иргэдийн оролцоо” сэдвийн хүрээнд үргэлжилж, зөвлөлдөх санал асуулгын ач холбогдол, хэрэгжүүлэх арга зүй, иргэдийн оролцоог шийдвэр гаргах үйл явцад бодитой хангах боломжийн талаар мэдлэг, мэдээлэл өгч, санал солилцлоо.

849147055_1648330680102012_6670838972612393100_n

Сургалтад Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар оролцож, иргэдэд ойр, иргэдийн оролцоонд тулгуурласан төрийн үйлчилгээг төлөвшүүлэхэд багийн Засаг дарга нарын үүрэг, оролцоо чухал болохыг онцоллоо.

853935439_1653108783211865_6554554158466792120_n

853644781_1149624007575443_7664872287889647114_n

Энэхүү сургалт нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн санал бодлыг шийдвэр гаргалтад тусгах, төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн хөгжлийн асуудлыг иргэдтэй зөвлөлдөн шийдвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн юм.

850185299_1151288360907379_7605337082935167870_n

853048617_1734998998626274_1141206159365121161_n