ХЭНТИЙ АЙМАГ, БЕЛАРУСЬ УЛСЫН МОГИЛЁВ МУЖ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

2026.11.05
Үйл явдлын мэдээ
Хэнтий аймаг, Бүгд Найрамдах Беларусь Улсын Могилёв муж хоорондын найрсаг харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгууллаа.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр тал харилцан туршлага солилцох, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсрол, соёл, аялал жуулчлал, спортын салбарт хамтарсан төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Энэхүү хэлэлцээр нь орон нутаг хоорондын шууд харилцааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээхэд чиглэж байна.